Элэг

Элэг ба түүний ажиллагаа

Элэг нь 1.5 кг орчим жинтэй, хүний хамгийн том дотоод эрхтэн юм.1 Элэг нь бодисын солилцооны төв учраас өөх тос, сахар, уураг үүсгэх, хадгалах, хэрэглэх, мөн бохирдуулагч бодис, спирт болон бусад хорт бодисыг шүүж, өөх тосыг боловсруулахад чухал үүрэгтэй цөсний хүчил, холестерин ялгаруулж, олон тооны даавар үүсгэдэг 1,2

Элэгний үрэвсэл (гепатит)

Элэгний үрэвслийг мэргэжлийн хэллэгээр ‘гепатит’ гэж нэрлэдэг бөгөөд Грекийн ‘hepar’ = элэг гэсэн үгнээс гаралтай. ‘-itis’ дагавар нь үрэвсэл гэсэн үг. Өдөөгч хүчин зүйлсийн жишээнүүд нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, дархлааны тогтолцооны үйл ажиллагааны доголдол (аутоиммун гепатит гэж бас нэрлэдэг), цөсний сувгийн үрэвсэл, элэг гэмтээдэг эмийн илүү хэрэглээ эсвэл элэгний өөхлөлт зэрэг нь ихэвчлэн таргалалт, чихрийн шижинтэй (чихрийн шижин) хавсарсан байдаг.3

Түүнчлэн тодорхой вирусүүд бас элэгний үрэвсэл үүсгэдэг. Одоогоор гепатитын таван өөр төрөл мэдэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг А-Е хүртэлх үсгээр тэмдэглэдэг.3

Анагаах ухаанд онцгой ач холбогдолтой нь гепатит В, С, D халдварууд юм.Тэдгээр нь архагшиж улмаар элэгний цирроз, элэгний хорт хавдар зэрэг хоёрдогч ноцтой өвчинд хүргэдэг.3
Гепатитын өөр өөр хэлбэрүүдийг дараах хүснэгтэд тоймлож харуулав.4-7

Гепатитын шинж тэмдэг

Элэгний бүх ажиллагаанаас үл хамаарч элэгний хийж чадахгүй ганц зүйл нь өвдөлт үүсгэх юм. Иймд элэгний үрэвсэл нь ихэвчлэн огт анзаарагдахгүй эсвэл өвчтөнүүдийн элэгний өвчинтэй холбоогүй маш тодорхой бус шинж тэмдгүүдээр дамждаг.3 Энэ бол хамгийн ээдрээтэй хэсэг нь юм. Урт хугацаагаар ядарч сульдах, хэвлийн баруун дээд хэсэгт даралт мэдрэх, үе мөч өвдөх, загатнах, тэр ч байтугай шээс нь бараан өнгөтэй болж зовж шаналж буй хүн няхуур хандаж эмчид үзүүлэх хэрэгтэй.3,8 Арьс, нүд шарлах буюу шарлалт (шар өвчин), хэвлийн дээд хэсэгт хүчтэй өвдөх, бөөлжих, их ядарч сульдах зэрэг нь зөвхөн илүү хүнд өвчний явцад л тохиолддог.3 Эмч цусны дээжээр лабораторид элэгний үзүүлэлтүүдийг тусгайлан шалгаж болох ба элэгний эдгээр үзүүлэлтүүд өндөр байвал вирусийн халдвар байгаа эсэхийг шалгах ёстой.3,9

Фиброзоос элэгний цирроз хүртэлх үе

Элэг эхлээд гэмтлийг өөрөө засах гэж оролддог: Энэ нь шинэ, эрүүл эсүүдийг үүсгэдэг. Байнгын, архаг үрэвслийн үед ихэвчлэн ингэх боломжгүй болж элэгний эсүүд нь сорвитой холбогч эдээр солигддог ба фиброз гэгч өвчин үүсдэг. Фиброз үүссэн тохиолдолд элэг үүргээ гүйцэтгэх чадвартай хэвээр байдаг. Гэхдээ сорвижилт нь аажмаар элэгний циррозд хүргэдэг.
Энэ үе шатанд элэг нь бодисын солилцоо, хоргүйжүүлэх үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгэж чадахгүй. Фиброзоос элэгний цирроз хүртэлх явц нь олон жил, магадгүй хэдэн арван жилийн турш аажим явагддаг.10

Элэгний хорт хавдар хүртэлх элэгний өвчний даамжралт

Элэгний циррозын ноцтой хүндрэлүүд нь эдэд шингэн хуримтлагдах (хавдалт), хэвлийн хөндийд (асцит), цус алдах хандлага ихсэх, улаан хоолойн венийн судаснууд эсвэл тархины өвчин юм.10

Ерөнхийдөө элэгний циррозтой өвчтөн бүр элэгний эсийн хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Элэгний циррозтой нийт өвчтөнүүдийн 8 хүртэлх % нь элэгний хорт хавдар тусдаг.
Шалтгаанаас нь хамаарч эрсдэл нь дараахын хооронд харилцан адилгүй байдаг
• 2% нь архаг гепатит В халдвартай
• 3-8% нь архаг гепатит C халдвартай11

Манай контентыг хуваалцаарай

Нэмэлт сэдвүүд

Гепатит В

Хэрэв та гепатит B халдварын талаар илүү судлахыг хүсвэл, олон хэрэгцээтэй мэдээллийг эндээс олж авч болно.

Илүү судлах

Гепатит С

Гепатит C гэж яг юу вэ? Танд хэрэгцээтэй тайлбарууд энд бий.


Илүү судлах

Гепатит D

Гепатит D халдварын талаар илүү судлаарай! Гепатит В халдвараас ямар ялгаатай вэ? Мөн та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Илүү судлах

Ном зүй

  1. Die Leber – Kraftwerk des Körpers [Элэг – биеийн хүч чадлын эх сурвалж].
    https://www.deutsche-leberstiftung.de/presse/pressemappe/kraftwerk-des-koerpers/ (2022 оны 5 сард авсан).
  2. Goeser T: Grundlagen der Leberfunktion [Элэгний үйл ажиллагааны үндэс]. https://lebertransplantation.eu/die-leber/die-leber/grundlagen-der-leberfunktion/ (2022 оны 5 сард авсан).
  3. Leberentzündung (Hepatitis) [Элэгний үрэвсэл (гепатит)]. https://www.deutsche-leberstiftung.de/presse/pressemappe/lebererkrankungen/leberentzundung-hepatitis/ (2022 оны 5 сард авсан).
  4. RKI-Ratgeber Hepatitis A [RKI гарын авлага Гепатит A]. https://www.rki.de/DE/Content/Infekt/EpidBull/Merkblaetter/Ratgeber_HepatitisA.html/ (2022 оны 5 сард авсан).
  5. RKI-Ratgeber Hepatitis B und D [RKI гарын авлага Гепатит B ба D]. https://www.rki.de/DE/Content/Infekt/EpidBull/Merkblaetter/Ratgeber_HepatitisB.html (2022 оны 5 сард авсан).
  6. RKI-Ratgeber Hepatitis C [RKI гарын авлага Гепатит C]. https://www.rki.de/DE/Content/Infekt/EpidBull/Merkblaetter/Ratgeber_HepatitisC.html (2022 оны 5 сард авсан).
  7. RKI-Ratgeber Hepatitis E [RKI гарын авлага Гепатит E] https://www.rki.de/DE/Content/Infekt/EpidBull/Merkblaetter/Ratgeber_HepatitisE.html (2022 оны 5 сард авсан).
  8. Lebererkrankungen [Элэгний өвчин]. https://www.leberhilfe.org/lebererkrankungen/ (2022 оны 5 сард авсан)
  9. Cornberg M нар. Z Gastroenterol 2021; 59: 691 -776.
  10. Leberzirrhose [Элэгний цирроз]. https://www.deutsche-leberstiftung.de/presse/pressemappe/lebererkrankungen/leberzirrhose/ (2022 оны 5 сард авсан).
  11. S3-Leitlinie Hepatozelluläres Karzinom und biliäre Karzinom [S3 Удирдамж Элэгний хорт хавдар ба цөсний хорт хавдар]. https://www.awmf.org/uploads/tx_szleitlinien/032-053OLl_S3_HCC_bili%C3%A4re_Karzinome_2021-06.pdf (2022 оны 5 сард авсан).