Гепатит D нь гепатит D вирусийн улмаас үүсдэг элэгний үрэвсэл юм. Чухал онцлог: Гепатит D вирус нь бие даан үржих чадваргүй, үржил нь элэгний В вирусээс хамаардаг. Гепатит D халдвар нь маш хүнд явцтай байж болно.1
Гепатит В вирусийн адилаар гепатит D вирус нь халдвар авсан хүний цус болон биеийн бусад шингэнд илэрдэг. Халдварлах замууд нь бас төстэй. Үүнд, тухайлбал:1,2
Дээр дурдсанчлан, гепатит D халдвар нь зөвхөн гепатит B халдвар авсан үед л тохиолдож болно. Халдвар нэгэн зэрэг тохиолдсон эсэх эсвэл тухайн хүн гепатит В халдвар авсныхаа дараа гепатит D халдвар авсан эсэх нь ялгаатай.1,3Хэрэв та гепатит D вирус болон гепатит В вирусээр нэгэн зэрэг халдварласан бол, үүнийг хавсарсан халдвар гэнэ.1,3,4 Ихэнх тохиолдолд, энэ нь ямар ч үр дагаваргүйгээр
арилдаг.
Тухайн хүн гепатит В халдвар авсныхаа дараа нь гепатит D халдвар авсан тохиолдолд, нөхцөл байдал огт өөр байна. Ийм тохиолдолд, супер халдвар үүсдэг.1,3 90 хүртэлх % нь архагшсан байдаг ба элэгний цирроз, хорт хавдар тусах нь дан гепатит В халдвараас илүү их, илүү хурдтай явагддаг.2,5
Гепатит D халдварын эхний хэдэн долоо хоногт ядарч сульдах, дотор муухайрах,бөөлжих, хоолны дуршил буурах, халуурах, анхаарал төвлөрөлт муудах, арьс болон нүд шарлах (шарлалт), бараан өнгөөр шээх, цайвар өнгийн ялгадас гарах, хүчтэй загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.5 Шинж тэмдгүүд нь хүндрэлийн зэргээс хамаарч харилцан адилгүй байж болно. Архаг гепатит D халдвар нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг эсвэл элэгтэй холбоогүй хөнгөн шинж тэмдэг илэрдэг.10 Энэ нь өвчин урт хугацаанд оношлогдохгүй байх эрсдэлийг дагуулахын сацуу элэгний гэмтэл ихсэх хүртэл даамжрах эрсдэлтэй. Өвчний маш хожуу үе шатанд хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах (асцит), тархины үйл ажиллагаа алдагдах зэрэг том хэмжээний шинж тэмдэг илрэх нь элэгний өвчнийг илтгэнэ.10
Зарчмын хувьд, элэгний В халдвартай хүн бүрийг гепатит D халдварын шинжилгээнд мөн хамруулах ёстой. Ингэснээр эхлээд цусанд гепатит D вирусийн эсрэг биет байгаа эсэхийг шинжилдэг. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал, өөрөөр хэлбэл эсрэг биет илэрсэн бол, энэ нь та гепатит D вирусийн халдвар авсан эсвэл өмнө нь халдвар аваад, эдгэрсэн гэсэн үг юм. Тиймд халдвар эдгэрсэн эсвэл одоо идэвхтэй байгаа эсэхийг тодруулахын тулд цусны өөр шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хоёр дахь шинжилгээ нь цусанд гепатит D вирус байгаа эсэхийг харуулдаг. Тус шинжилгээгээр мөн эерэг хариу гарсан тохиолдолд та идэвхтэй халдвартай гэсэн үг.4
Гепатит D халдварыг эмээр эмчилж болно. Вирусийн үржлийг зогсоож, улмаар элгийг гэмтээхээс хамгаалахад зорилго нь оршино.11 Эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх нь боломжит хамгийн сайн эмчилгээг олж, прогнозоо сайжруулахад танд тусална.
Анх сонсоход хачирхалтай санагдаж болох ч: Гепатит D халдвараас өөрийгөө хамгаалах маш сайн арга нь гепатит B халдварын эсрэг вакцин хийлгэх юм. Учир нь та зөвхөн гепатит В халдвартай тохиолдолд л гепатит D халдвар авах боломжтой.5 Түүнчлэн, та дараах арга хэмжээнүүдийг авснаар халдвартай цус болон үрийн шингэн, үтрээний шүүрэл зэрэг биеийн бусад шингэнтэй харьцахаас аль болох зайлсхийх замаар халдвар авах эрсдэлээ багасгах боломжтой. Үүнд:1,5,12
Хэрэв та гепатит B халдварын талаар илүү судлахыг хүсвэл, олон хэрэгцээтэй мэдээллийг эндээс олж авч болно.
Гепатит C гэж яг юу вэ? Танд хэрэгцээтэй тайлбарууд энд бий.
Элэг, түүний үүргийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл та зөв газартаа ирсэн байна.